Extension by best poker site the nr. 1 poker site.

МУГТ, улсын өсөх идэр начин Т.Артаг

Хэвлэх



1943 онд дөрөвдүгээр сарын 10-нд Увс аймгийн Тэс сумын 11-р багийн малчин ард Төмөрийн 3 дахь хүү болж төрсөн. 1965 онд цэргийн албанд ирснээсээ хойш үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 1968 оны Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 78 кг-ын жинд хүрэл медаль авсан. Монгол улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн Азийн аварга, үндэсний бөхийн улсын өсөх идэр начин.

Улсын баяр наадамд:
1965 онд 4 давсан
1966 онд 3 давсан
1969 онд 4 давсан
1971 онд 4 давсан
1972 онд 5 давж улсын начин
1973 онд 5 даван начин цолоо баталсан
1978 онд 4 давсан

1962-1976 онд улсын шигшээ багийн тамирчнаар ажилласан.
1967 онд Олимпийн найдвар тэмцээнээс алт, Олимпийн долоо хоног тэмцээний мөнгөн медаль, Азийн аваргын алтан медаль хүртсэн
1968 оны олимпоос хүрэл медаль
1969 оны ДАШТ-д 6-р байр,
1970 оны ДАШТ-д 5-р байр
1971 оны ДАШТ-д 5-р байр,
1973 оны ДАШТ-д 5-р байр,
1974 оны ДАШТ-д 5-р байр,
1975 оны Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль
Олон улсын Интернациональ тэмцээний нэг алт, 2 хүрэл медаль, Социалист орнуудын армийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, Монгол-Зөвлөлтийн армиудын Нөхөрлөл тэмцээний алтан медаль хүртэж, Дан Колевын нэрэмжит тэмцээнд 4 удаа амжилттай оролцон "Уран барилдааны цом" авч, Софид болсон Дэлхийн Залуучууд-Оюутны их наадмын чөлөөт бөхийн тэмцээнд 4-р байр эзлэж байжээ.

Монгол улсын чөлөөт бөхийн УАШТ-ээс 5 алт, Бүх ард түмний спартакиадаас 2 алт, нэг мөнгө авсан.
Чөлөөт бөхөөр Ардын армийн аварга 8 удаа, Улаанбаатар хотын аварга 8 удаа, хүндийг өргөлтийн хагас дунд жингийн аварга 1965 он, Самбо бөхийн армийн аварга 1981 он, мөн нэрэмжит тэмцээнүүдэд 20 гаруй удаа аваргалжээ.

Биеэр намхан боловч лагс биетэй, цээж өргөн, хөх мах томтой, дуу цөөнтэй, туйлын даруу бөхийн шинжийг бүхий л талаараа илэрхийлсэн сайхан хүн байжээ.
Дархан мэх нь: хөлд давхар хамж орох, бусгах, дутуу бусгаад ачих

Удам угсааны холбоотой бөхчүүд:

  • Баядын Улаан гуя хэмээх Жамбал
  • Аймгийн арслан С. Дамжин
  • Аймгийн арслан С. Басан
  • хүү жудо бөхийн ОУХМ А. Буянжаргал
  • хүү жудо бөхийн тамирчин А. Буянцог
  • ач чөлөөт бөхийн тамирчин Ч. Ууганбаяр
  • ач чөлөөт бөхийн тамирчин СМ Ч.Өлзийбаяр
  • ач чөлөөт бөхийн тамирчин Ч. Шинэбаяр
  • Аймгийн арслан Дашийн Ойдов
  • Аймгийн арслан Мандахын Баатар
  • Аймгийн арслан Цогтоогийн Батмөнх
  • Аймгийн начин, СМ Ойдовын Балжинням
  • Аймгийн начин Ойдовын Заяа
  • Аймгийн начин Баатарын Зоригоо
  • Аймгийн начин Ойдовын Төгсжаргал
Friday the 30th. Joomla templates 2.5. Custom text here