Extension by best poker site the nr. 1 poker site.

Улсын начин "Улаан гуталт" М.Цэрэндорж

Хэвлэх

Монгол улсын начин Миеэгийн Цэрэндорж нь Увс аймгийн Тэс суманд 1936 онд төржээ. 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад аймаг хотоос шалгарч ирсэн 28 бөхөөс 19 давж улсын начин цол хүртсэн байна. 1961 оны улсын наадмаар 3-н даваанд Дэмүүл арсланд амлагдаж өвдөг шороодсон бол 1967 онд 3 давж, дөрвийн даваанд мөн л Дэмүүл арсланд амлагдан унаснаас хойш улсын наадамд дахин барилдаагүй ажээ.
Цэрэндорж начин аймаг сумандаа олон удаа түрүүлсэн. Цэрвүү барьцнаас суйлах, тахимдах, тойгдох, хав дөрвөлжин барьцнаас шүүрэх мэхийг даацтай хийдэг, уран гараа дэвээтэй сүрлэг сайхан бөх байсан билээ.
Манай сумаас төрсөн анхны улсын цолтой бөх.

 

 

 

 

 

Удам угсааны холбоотой бөхчүүд:

  • ах аймгийн арслан М.Авирмэд
  • Улсын харцага Эрдэнээгийн Батбаатар
  • Аймгийн арслан Юнэрэнгийн Эрдэнэ
  • Аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд
  • Аймгийн харцага Хүрэлбаатарын Баярнэмэх
  • Аймгийн начин Юнэрэнгийн Самбуу
  • хүү Аймгийн начин Цэрэндоржийн Орхи
  • Аймгийн начин Юнэрэнгийн Цэндээ
  • хүү Аймгийн начин Цэрэндоржийн Отгонбаатар
  • хүү Аймгийн начин Цэрэндоржийн Очнэмэх
  • Аймгийн начин Авирмэндийн Цэдэнбалжир

 

Friday the 2nd. Joomla templates 2.5. Custom text here