Extension by best poker site the nr. 1 poker site.

Аймгийн арслан Сүрэнжээн Дамжин

Хэвлэх

Сүрэнжээн Дамжин нь 1928 онд Тэс сумын 11-р багийн нутаг "Сүмээн буйр" гэдэг газар малчин Сүрэнжээгийн гуравдахь хүүхэд болон мэндэлжээ.

С.Дамжин нь 1948-1951 онуудад  Баян-өлгий аймгийн 5-р отрядад цэргийн алба хааж байх үедээ 1950 онд Баян-Өлгий  аймгийн наадамд түрүүлж, ардын хувьсгалын 29 жилийн ой, 1950 оны улсын их баяр наадамд уригдан ирж барилдан Аат Лувсанжамц арслангаар 4 давж, 5-ын даваанд аварга Цэвээнравдантай барилдан тонгорох мэхээр давсан боловч аварга тахимаа өгөхгүй 2 удаа будлиантай барилдаж, аваргыг давуулжээ. Аварга дараа нь уулзаж цэргийн хүүд чихэр жимс бэлэг өгч тайтгаруулж байсан байна. Цэргээс халагдахад нь хоршоолол нийгэмлэгт орж хичээллэхийг санал болгосон боловч цэрэгт байхад аав нь нас барсан тул нутагтаа чөлөөгөөр ирээд буцаж яваагүй байна.
    Тэрээр 1953 онд Увс аймгийн наадамд барилдаж, Балжмаан Галбаатай, үзүүр түрүүнд үлдэж барилдан,  түрүүлсэн мөн 1954 онд Увс аймгийн наадамд барилдан, Я. Төгсжаргал түрүүлж, С. Дамжин үзүүрлэсэн. Тэрнээс хойш Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумуудын наадам, Майн баярын барилдаануудад 7 удаа түрүүлсэн гэсэн яриа бий.

Улсын архивын лавлагаа:
Увс аймгийн Тэс сумын харъяат Сүрэнжээн Дамжин нь 1948-1951 онуудад Баян-Өлгий аймгийн 5-р отрядад цэргийн алба хааж байх үедээ 1950 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол авсан юм. Ардын хувьсгалын 29 жилийн ой, 1950 оны улсын баяр наадамд уригдан ирж барилдан, 2-н даваанд морьт отрядын Л.Дашдоржоор, 3-н даваанд Төв аймгийн Баянцагаан сумын н. Сундуй начнаар, 4-н даваанд "Аат" Лувсанжамц арслангаар тус тус 4 давж, 5-н даваанд аварга Цэвээнравданд унажээ.
Тодруулах шаардлагатай бол 99055872 утсаар лавлаж болно.

Удам угсааны холбоотой бөхчүүд:

 

Friday the 2nd. Joomla templates 2.5. Custom text here