Extension by best poker site the nr. 1 poker site.

Гарьдын хоёр гар хүндрээд даагдахгүй, бяр онцгой санагдсан шүү

Хэвлэх

“Бєх” сонин Огноо: 2007-12-07 17:30:33 Аймгийн арслан Батсуурийн Нэргүйн ярилцлага

- Нэртэй хүний бяртай хүү болжээ, одоо. Заавал Нэргүй нэр хайрласны учир нууц биш бол, бас хэдэн оны хүү бол оо?

- Би айлын долоон хүүхдийн отгон. Нэрийн учрыг аав, ээж хэлж єгєєгүй, би єєрєє нэг их сонирхоогүй. Єнєє жил жил орж байгаа.

- Увс аймгийн ямар сум билээ. Удамтай гэдэг мэдээж үү?

- Увс аймгийн Тэс сум. Удам бага сага бий. Манай ах Нармандах 1999 онд аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон. Онцгой дээгүүр барилдсан удам байхгүй ч сумын цолтой ах дүүс бий, бий.

- Тэс сум гэхээр эр бүгд нь барилдаж, эмэгтэйчүүд нь урладаг, шагладаг онцлогтой гэж бодогдоод болдоггүй…?

- Манай баруун хязгаарт ингэж ярилцах юм билээ. Ер нь эрчүүд бүгд наадамд барилддаг гэдэг гарцаагүй үнээн. Эмэгтэйчүүд оёж шаглах, урлахдаа хувиа бусдад єгєхгүй гэлцдэг юм аа.

- Танай сумын наадамд тогтмол 128 бєх барилддаг, нэлээд нь хасагддаг гэж дуулдсан..?

- Тэр үнэн шүү. Ноднин жил “улаан гуталт” Цэрэндорж начны алдар тэмдэглэхэд барилдах бєхийн тоо 128 –аас хэтэрчихээд цєєнгүй залуус хасагдаж байна лээ. Манай сумын залуус барилдаж, ноцолдох сонирхол үнэхээр их.

- Єєрєє яаж барилдав. Танай сум улсын цолтой 10 бєхтэй санагдана. Єнєє жил бэлтгэлээ хаана базаав?

- Улсын харцага Батбаатартай үлдэж үзүүрлэсэн. Манай сумын 11 бєх улсын заан, харцага, начин цолтой. Үүнээс Бумбаяр ах улсын заан цолтой. Бид Бумбаяр заанаар ахлуулж Хайртханы амралтанд Ховдын бєхчүүдтэй хамтарч бэлтгэлээ хангасан. Миний хувьд, ер нь бусад бєхчүүдийн тухайд ч бэлтгэл сайн хангагдсан гэж боддог.

- Бэлтгэл гэснээс 7 хоногт хэдэн удаа бэлтгэл хийх вэ, хүчнийхийг нэлээд хийх үү?

- Долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийдэг. Хүчний бэлтгэл хийхдээ тааруу. Ер нь хийдэггүй дээ.

- Анхны цас унаж, агаар цэвэршин утаа тортог дарагдлаа гээд єнєє єглєє хүмүүс нэлээд баяртай байх шиг... Анх удаа “Бєх” сониндоо ярилцлага єгч буй єєрийн тань амжилт дардан байгаасай гэж бодогдлоо?

- Єнєє єглєє маш гоё байна. Хотод анхны цас унаж, агаар цэвэршээд үнэхээр сайхан сэтгэгдэл тєрүүлж байна. Одоохондоо халтиргаа гулгаа мэдэгдсэн юм алга. Хаа л бол хаа албан байгууллагын ойр орчныхоо цасыг цэвэрлэсэн хүмүүс, хот тохижуулахынхан тааралдаад, сэтгэл сэргэж, цэнгэг агаар амьсгалуулсан єглєє гэлцэн хүмүүс євєр хоорондоо ярилцаж дуулдах сонин содон сонсогдлоо.

- Барилдааныхаа тухай дэлгэрүүлбэл уншигчид лавтай сонирхоно…?

- Бєхийн спортоор дагнан хичээллээд 6,7 жил єнгєрлєє. Багадаа чєлєєт бєхєєр барилддаг байлаа. Одоо бол үндэсний бєхєєрєє дагнаж эхэлсэн. 2004 онд аймагтаа түрүүлж а.а цол авсан. Түүнээс хойш улсынхаа наадамд гурав дахь жилдээ барилдаж байна. Эхний жил гурвын даваанд у.н Сэлэнгийн Эрхэмбаярт, 2 дахь жил хоёрын даваанд унасан л даа. Єнєє жил 4 давлаа.

- Єнєє жилийн 2-ын даваа ахиад бас амаргүй таарсан. Цааших даваанууд бас л чангарсан мэдээж. Энэ тухай?

- Тєв аймгийн арслан Дамбыг давж, нутгийн харцага Чулуунбаатар ахад амлуулсан. 4-ийн даваанд Одгэрэл зааны аманд оноолтоор учирч барьц сонгон барилдсан.

- Одгэрэл заанд барьц сонгуулаад алдуулах мєчид үзэгчид алга ташсаныг анзаарсан уу?

- Ер нь бол анхаарсан шүү. Үзэгчид надад илүү балиашиглан баяр хүргэхийг мэдэрч байсаан. Хичээж, чармайж барилдахад ихэд урам хайрласан. Зааны барьцыг алдуулангуутаа єєрийн ээлжинд барьцандаа хүрч шийдэмгий дайрч єшиглєх мэхээр давсан. Одгэрэл заан барьцаа алдаад унасандаа гайхширч, эргэлзээд байх шиг санагдсан даа.

- Єнєє зуны наадамд 4 давсан 9 залуу бєхєєс цолгүй үлдэх үед ямар сэтгэгдэл тєрєв?

- Онц гойд юм бодогдоогүй ээ. Доржсамбуу гарьдтай єєрийн чадлын хэрээр үзээд үнэндээ дийлээгүй. Халж барьц алдуулаад тахимддаг мэхэнд нь оролгүй тун сайн барилдлаа гэж дэмжигчдийн зарим хэлж байсан. Энэ үнэн гэлээ гарьдын хоёр гар улам л чангарч хүндрээд яаж ч болохгүй хэцүү байсан шүү. Золгуулах цаг дєхєх мєчид єєрєє мэх хийх гээд хариу мэхэнд орсон. Ер нь илүү юм гэдэг илүү болохоор, бас тэгээд үзэгчид талархаж байсан болохоор би ганцаар цолонд хүрсэнгүй дээ гэж ер бодогдоогүй. Цол авсан найз нартаа баяр хүргэхэд сэтгэл хангалуун байсан даа.

- Айлын отгон хүүхэд учир бага зэрэг эрх үү, бөхєєс єєр спортод хэр сонирхолтой вэ?

- Сагс, хєл бємбєг тоглоно. Ер нь юм юмаар оролдох санаатай. Нэг их эрхлээд байдаггүй ээ.

- Єєрийн тань жин хэд вэ. Зарим залуу бєхийн жин суга ахисан ажиглагдах юм. Жин ихсэх нь үндэсний бєхєд нєлєєлдєг ч хурд удаашрах тал байх уу?

- Миний жин гайгүй шүү. Одоо л 90 хүрч байна. Жингээ хэвийн хэмжээнд барихыг хичээдэг. Дээхнэ үеийн бєхчүүд 100 давсан жинтэй бєх ганц, хоёроор тоологддог байсан гэнэ лээ. 100 кг хүрэх үед миний тухайд хурд саарч мэдмээр санагддаг. Одооны залуус уураг их хэрэглэх болсноор жин огцом єсдєг байж мэднэ. Байгалиараа бол тэгж хурдтай таргалахгүй байх гэж боддог. Жилдээ 3-4 кг нэмэгдэх жирийн үзэгдэл биз.

- Аймгийн цолтны эрэмбийн талаар сэтгэгдэл ямар байсан бэ, мэдээж сүүлчийнхийг дэмжсэн байх?

- Би аймгийн арслан болоод 3 жил барилдаж байгаа болохоор эрэмбэ гучин хэдэд байлаа. Гайгүй дээгүүр ордог байсан юм. Анхны эрэмбээр ямар нэг чимэггүйгээс нэлээд доошилж далан хэдэд орсон. Сая улсад барилдсан амжилтыг оруулж тооцсоноор их дээгүүр орсон байна лээ. /инээв/

- Єчигдєр єєрєє єрсєлдєгчєє тун дєхүүлээд унаж харагдсан, бэлтгэл дутав уу, бардах сэтгэл тєрєв үү?

- Бэлтгэл дутсаных байх аа. Ямар юмных нь бие тоохов дээ. Одоо алгасахгүй барилдаж, бэлтгэлээ байнга хийнэ ээ.

- Бие сэтгэлээ бєхдєє зориулж, улсын цолонд мєдхєн хүрэх ерєєл дэвшүүлье.

- “Бєх” сониноороо дамжуулан нийт уншигчид, бєхчүүд, хєгжєєн дэмжигчиддээ хамгийн сайн сайхныг хүсье.

Ш. Мягмар

Thursday the 28th. Joomla templates 2.5. Custom text here